МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СЭЛЭНГЭ АЙМАГТ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн төв Сүхбаатар суманд хүрэлцэн ирж аймгийн удирдлагууд болон ард иргэдтэй уулзлаа. "Сэлэнгийн долгио" чуулгын байранд болсон уулзалтанд 40 гаруй иргэд санал бодлоо хэлж асуулт асуув.

Иргэдээс тавьсан асуултын дийлэнх нь төрийн шагнал одон тэмдэг үнэгүйдсэн, офшорчдын хөрөнгийг оруулж ирэх асуудлыг түргэвчлэх, банкны хүүг бууруулах, тэтгэврийн зөрүүг арилгах зэрэг байв. Мөн сум орон нутаг, амьдрал ахуй, ар гэртэйгээ холбоотой олон асуулт саналыг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Мандал сумын иргэдтэй "Мөнгөн хараа" чуулгын байранд 12.30 цагаас уулзана.