ЦУВРАЛ ТЭМЦЭЭНИЙГ ХИЛИЙН 0101-Р АНГИ ТЭРГҮҮЛЛЭЭ

Энэ цаг мөчид Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт  97 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” тохиож байна. Өнөөдөр аймгийн төв партизаны талбайд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн хүрээний байгууллагуудын дунд зохион байгуулсан цуврал арга хэмжээний шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Аймгийн цэргийн хүрээний байгууллагууд ёслолын парад жагсаж хуран цугласан олныг баясгав. Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа болон цэргийн хүрээний анги, байгууллагын дарга нар их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, цуврал тэмцээний шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө.

Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт  97 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн арга хэмжээний Сагсан бөмбөгийн тэмцээнийг ОБГ-ын баг тамирчид тэргүүлж, Цагдаагийн газар, Хилийн 0101-р ангийн баг тамирчид удаалав. Волейболыг Хилийн 0101-р ангийн баг тамирчид тэргүүлж, ОБГ, Хилийн 0243-р ангийн баг удааллаа. Ширээний теннисний тэмцээний эрэгтэйчүүдийг Хилийн 0101-р ангийн тамирчин д/х П.Чулуун-Эрдэнэ, эмэгтэйчүүдийг мөн ангийн д/а Б.Номин нар тэргүүлэв.

Монгол Улсын буудлагын спортын мастер бэлтгэргийг үргэлжлл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит ПМ гар буу болон АКМ бууны төрөлд Хилийн 0243-р ангийн баг тамирчид тэргүүллээ. Тэргүүний дууч жагсаалч салаа шалгаруулах тэмцээнд Хилийн 0243-р анги тэргүүлсэн бол хурандаа З.Төрмөнх агсны нэрэмжит Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмээний тэргүүн байрт Хилийн 0243-р анги, удаах байрт Хилийн 0101-р анги, ОБГ-ын багууд шалгарлаа.

Ийнхүү цуврал тэмцээнийг нэгдсэн дүнгээр Хилийн 0101-р ангийн хамт олон тэргүүлж, Хилийн 0243-р анги, ОБГ удааллаа. Хилийн 0243-р ангийн марш тактикийн баг 3 жил дарааллан тэргүүлсэн амжилтаар шилжин явах цомоо үүрд хадгалахаар боллоо. Энэ үеэр 18 нас хүрч байгаа эх орны цэрэг эрсийн төлөөлөл болгож Сүхбаатар сумын 6 хүүд цэргийн үүрэгтний үнэмлэхийг нь гардуулан өгөв.