Төрийн үйлчилгээний машин буюу “ТҮЦ машин”-ыг холбооны газарт байрлууллаа
Сэлэнгэ аймгийн холбооны газарт Төрийн үйлчилгээний машин буюу “ТҮЦ машин”-ыг энэ сарын 25-ны өдөр байрлууллаа. “ТҮЦ машин”-аас иргэд өөрийн амьдарч буй хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаас дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж нь бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд иргэний цахим үнэмлэх анх удаа олон нийтийн хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил нэг алхмаар урагшилж байна.
 
Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй юм.
 
“ТҮЦ машин” нь төрийн бүхий л төрлийн боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ машин”-аар дамжуулан төлөх боломж бүрдэж байна.
 
Иргэний бүртгэлийн үйлчилгээ:
 
Санал хүсэлт, өргөдөл гомдол
Төрсний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэхний лавлагаа
Оршин суугаа хаягийн тодорхойлолт
Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
Татварын Ерөнхий Газраас:
 
ААН-ын орлогын албан татварын лавлагаа
Монгол шуудан компанийн өдөр тутмын бүх төрлийн сонин захиалгаас гадна, цахилгааны төлбөр, үүрэн холбооны операторууд, кабелийн телевиз, IP телевизүүдийн үйлчилгээний төлбөр тооцооны үйлчилгээ, бусад яам, агентлагын лавлагаа, мэдээллийг хүргэхээр цаашид үйлчилгээг нэмнэ.
 
Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машин нь төрийн бүхий л төрлийн үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, үндэсний татварын албаны 4 төрлийн лавлагаа болон аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч ТҮЦ машинаар дамжуулан төлөх боломж бүрдлээ.