ТӨВ БУЮУ ХАНГАЙН БҮСИЙН ҮСЧИН ГОО ЗАСАЛЧДЫН ТЭМЦЭЭНД 7 АЙМГИЙН 88 ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДЛӨӨ

Энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод “Төв буюу Хангайн бүс-2018” үсчин гоо засалчдын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монголын үсчин гоо засалчдын холбоо, Сэлэнгэ аймгийн үсчин гоо засалчдын холбоо, Lakme Inspired haircare хамтран зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 7 аймгийн 88 үсчин, гоо засалчид 9 төрөлд ур чадвараараа өрсөлдлөө.

Тэмцээнийг дэлхийн хэмжээний шүүгч, Монгол Улсын мастер үсчин, Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, Олон Улсын хэмжээний шүүгч, Монгол Улсын мастер үсчин Ц.Хүрэлбаатар, Монгол Улсын мастер үсчин Ө. Алтаншагай, Монгол Улсын мастер гоо сайханч Ж.Саранмандах нар шүүн явууллаа. Ингээд тэмцээний шагналтнуудыг танилцуулъя.


Эрэгтэй кератив төрөл:
1-р байр Б.Ууганцэцэг /Баянхонгор/
2-р байр М.Сэдбазар /Архангай/
3-р байр Мөнх-Амгалан /Дархан-Уул/
Тусгай байр Г.Лхагвадорж /Хөвсгөл/
Эмэгтэй салоны тайралт:
1-р байр Э.Бавуудорж /Баянхонгор/
2-р байр С.Баярмаа /Сэлэнгэ/
3-р байр Б.Бум-Эрдэнэ /Булган/
Тусгай байр Н.Энхцэцэг /Сэлэнгэ/
Эмэгтэй урт үсний долгионтой задгай самналт:
1-р байр Дэлгэрзаяа /Дархан-Уул/
2-р байр О.Цэрэндулам /Архангай/
3-р байр Л.Эрдэнэчимэг /Дархан-Уул/
Тусгай байр Мөнхтамир /Дархан-Уул/
Эрэгтэй сонгомол засалт хэлбэржүүлэлт:
1-р байр М.Сэдбазар /Архангай/
2-р байр А.Амарсайхан /Дархан-Уул/
3-р байр Л.Энхтулга /Дархан-Уул/
Тусгай байр М.Гантөр /Орхон/
Эмэгтэй кератив хэлбэржүүлэлт:
1-р байр Батсүрэн /Сэлэнгэ/
2-р байр Г.Нямбаяр /Архангай/
3-р байр С.Мөнхшүр /Дархан-Уул/
Тусгай байр Сайханбаяр /Хөвсгөл/
Эрэгтэй зураглалтай тайралт:
1-р байр Г.Дулмаа /Дархан-Уул/
2-р байр Л.Эрдэнэчимэг /Дархан-Уул/
3-р байр Д.Анхзаяа /Сэлэнгэ/
Тусгай байр Л.Ганбаатар /Архангай/
Эмэгтэй урт үсний үдшийн гоёл:
1-р байр Д.Эрдэнэтуул /Хөвсгөл/
2-р байр Б.Доржханд /Дархан-Уул/
3-р байр М.Мөнхсаруул /Сэлэнгэ/
Тусгай байр С.Хүрэлцэцэг /Булган/
Тайзны нүүр будалт:
1-р байр Б.Марта /Сэлэнгэ/
2-р байр Э.Энхсолонго /Орхон/
3-р байр М.Аминхүслэн /Дархан-Уул/
Тусгай байр Ч.Тунгалаг /Баянхонгор/
Гелин хумсан дээрх зургалал:
1-р байр Б.Номинзаяа /Сэлэнгэ/
2-р байр Б.Нарантуяа /Сэлэнгэ/
3-р байр Ц.Уянгоо /Баянхонгор/
Тусгай байр Т.Сүхнаран /Дархан-Уул/


Энэ удаагийн тэмцээнээс Дархан-Уул аймаг давхардсан тоогоор 21 хүн оролцож алтан медаль 2, мөнгөн медаль 3, хүрэл медаль 5 хүртэн “Шилдэг аймаг”-аар шалгарлаа. Шилдэг үсчингээр Баянхонгор аймгийн Б.Ууганцэцэг, “Шилдэг эмэгтэй модель”-оор Баянхонгор аймгийн Н.Долгормаа, “Шилдэг эрэгтэй модель”-оор Дархан-Уул аймгийн Э.Өсөхбаяр нар шалгарлаа.