Хүндэтгэлийн хуралдаан боллоо
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх өндөрлөж байгаатай холбогдуулан хаалтын буюу “Хүндэтгэлийн хуралдаан”-аа энэ сарын 8-ны өдөр хийлээ.
 
2012-2016 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит 15 хуралдаан, ээлжит бус 1 хуралдаан болсон бөгөөд хаалтын хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав АИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил, батлан гаргасан тогтоол шийдвэрүүдийн талаар илтгэл тавьлаа.  Тэрээр илтгэлдээ “Аймгийн энэ удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 125.5 тэрбум төгрөг, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11.5 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 30.7 тэрбум, гадаад дотоодын төсөл хөтөлбөр хандив тусламжийн хөрөнгө оруулалтаар 3.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийгджээ.