АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЖЭЖҮ МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил БНСУ-ын Жэжү мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Сэлэнгэ аймаг Жэжү мужтай боловсролын салбарт багш, сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудад орчин үетэйгээ хөл нийлүүлэх мэдээлэл зүйн кабинетийг ашиглалтанд оруулах зэрэгт амжилттай хамтран ажиллаж байгаа.

Хамтын ажиллагааны хүрээнд энэ оны эхээр Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2 дугаар сургуульд шинэ мэдээлэл зүйн кабинетийг байгуулан ашиглалтанд оруулсан бол энэ удаа Улсын тэргүүний лаборатори 4 дүгээр сургууль дээр мэдээлэл зүйн кабинетийг шинээр байгуулахаар болж байна. Жэжү муж нь Солонгос Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд Монгол үндэстний өнө эртний түүхэн улбаатай дурсгалт зүйлс, хууч яриа зэрэг багагүй байдаг гэдгийг зочид онцолж байв. Аймгийн Засаг дарга Ш.Оргил энэ бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлөөс судалж Сэлэнгэ аймагт аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах саналыг тавилаа. Мөн боловсролын салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаад талархалаа илэрхийллээ.