ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ, ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ”E-KHUTUCH” ЦАХИМ ХУУДАС АШИГЛАЛТАНД ОРЛОО

Шинээр үүсгэж буй ”e-khutuch” цахим хуудасны туршилтын явц байдлын талаар төрийн албан хаагчид, иргэдэд таниулан сурталчлах сургалт аймгийн төвд явагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас  Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран энэхүү сургалтыг зохион байгууллаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн багш нарыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хүлээн авч уулзан, хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ удаагийн сургалтын ач холбогдол нь шинээр бий болгож байгаа хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл сурталчилгааны ”e-khutuch” цахим хуудасны баяжилтийг тогтмол хугацаанд байршуулж байх хүмүүсийг чадавхжуулах, олон нийтэд тус цахим хуудсаар дамжуулан эрх зүйн мэдээ мэдээллийг нэгтгэн төвлөрүүлж, төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэх оршиж байна.

Энэхүү цахим хуудас нь иргэдэд хууль зүйн мэдээллийг тогтмол хугацаанд хамгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэж байхаас гадна иргэдийн асуусан асуултанд тухай бүр хариулж зөвлөгөө өгч байх ажээ.