МЭНДЧИЛГЭЭ

          Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн аймгийнхаа 12657 ахмад настан, буянтай буурлууддаа “Ахмадын баяр”-ын халуун мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.

          НҮБ-ын ерөнхий ассамблейгээс жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын баяр” болгон тэмдэглэж байхаар тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж байна.

          Аймгаас ахмад настнуудаа нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах, эрүүл байж урт удаан аз жаргалтай амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхийг зорьж Ахмадын байгууллагынхаа үйл ажиллагааг бодлогоор дэмжин ажиллаж байна.

          Залуу сайхан насаа аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд зориулсан хөдөлмөрч, бүтээлч  ахмад буурлууд Та бүхэн минь энх тунх эрүүл саруул байж, үр хүүхэд ач зээгээ тойруулан урт удаан наслах болтугай.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ