АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЖОЛООЧ Б.БАТЗАЯАД 2 САЯ ТӨГРӨГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Аймгийн Засаг дарга Ш.Оргил Алтанбулаг сумын иргэн Бат-Өлзийн Батзаяагийн эмчилгээний зардалд нэг удаагийн буцалтгүй тусламж болгон 2.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлснээ “Жолооч жолоочдоо хайртай” хандивын тоглолт дээр гардуулан өглөө. Мөн Алтанбулаг сумын зарим найз нөхөдтэйгээ хамтран хувийн зүгээс ч мөнгөн хандивыг өргөлөө.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид “Жолооч жолоочдоо хайртай” тоглолтын билетийг худалдан авч сайн үйлсийн аянд байгууллага хамт олноороо нэгдлээ.

“Зэлтэрийн зам”ХХК-ийн жолооч Б.Батзаяа нь Улаанбаатар хотын III шатлалын эмнэлэгт зүрхний архаг дутагдлын оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд цаг нартай уралдан маш хүнд хагалгаанд яаралтай орох нөхцөл байдалд хүрээд байгаа юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.