ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСЛӨӨС 11 НЭР ТӨРЛИЙН НОМ ӨГЛӨӨ

Өнөөдөр ГОУХАН-ийн “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийн газраас аймгийн ЗДТГ-ын номын санд 11 нэр төрлийн 168 ширхэг ном өгснийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хүлээн авлаа. Эх дэлхий, Ногоон оффис, Эрчим хүчний ухаалаг хэрэглээ, Бизнесийн ногоон гарц, Жендэр зэрэг өнөөгийн нийгмийн анхаарлын төв дэх асуудлуудын талаарх гарын авлага, тайлан, төлөвлөгөөг эдгээр номоос уншиж шинэ мэдлэг мэдээлэлтэй болох боломжтой.

Аймгийн ЗДТГазар хамгийн сүүлийн үеийн номуудаас бүрдсэн номын сантай. Ажилтан албан хаагчид чөлөөт цаг, албан ажил, үйл ажиллагаандаа дээрх номын сангийн номоос хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан ашигладаг. Ийнхүү байгууллагын номын сан нэгэн шинэ төрлийн номоор өнөөдөр дахин баяжигдлаа. Аймгийн ЗДТГ-ын энэхүү номын сан нь бусад байгууллагуудын ажилтан албан хаагчид, ард иргэдэд нээлттэй тул та бүхэн сонирхсон ном зохиолоо авч уншин үйлчлүүлэх бүрэн боломжтой.