ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА

Герман-Тайланд-Монгол гурван Улсын хамтарсан “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөл зорилтот гурван аймагт /Сэлэнгэ, Баянхонгор, Увс/ хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд зочид буудал, дэн буудал, жуулчны бааз, гэр бааз буудал, ресторан, зоогийн газар, гуанзны менежер, удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах гэж байна. Үүнд:

  • Зочид буудал, жуулчны баазын менежер, удирдах ажилтанд “Зочид буудлын зочлох үйлчилгээ, бизнесийн борлуулалт, маркетинг, харилцааны ур чадвар” сургалт, дадалага ажил 2018 оны 11- р сарын 21-22 өдрүүдэд Улаанбаатар хотод ЭТИС хөтөлбөрийн байр Бизнес Инноваци Хөгжлийн Төвд
  • Ресторан, зоогийн газрын менежер, удирдах ажилтанд “Ресторан, зоогийн газрын зочлох үйлчилгээ, бизнесийн борлуулалт, маркетинг, харилцааны ур чадвар” сургалт, дадлага ажил 2018 оны 11-р сарын 26-28 өдрүүдэд Улаанбаатар хотод ЭТИС хөтөлбөрийн байр Бизнес Инноваци Хөгжлийн Төвд тус тус болно.

Дээрх 3 өдрийн сургалтууд Улаанбаатар хотод ЭТИС хөтөлбөрийн байр Бизнес Инноваци Хөгжлийн Төвд зохион байгуулагдах бөгөөд сургалтын төлбөр 360,000 төгрөг юм. Сэлэнгэ аймагаас дээрх сургалтанд хамрагдахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зочид буудал, жуулчны баазын сургалтанд 90,000 төгрөг, ресторан, зоогийн газрын сургалтанд 120,000 төгрөгөөр суралцах хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож байгаа бөгөөд бүртүүлсэн оролцогчдын замын зардал, байр, томилолтын зардлыг ЭТИС хөтөлбөр бүрэн хариуцах тул сонирхсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд бүртгүүлнэ үү.

Нэг сургалтанд 12 хүртэлх оролцогчид хамрагдах боломжтой тул та яараарай.

Бүртгэлийг 2018 оны 11-р сарын 12-ноос 16-ны өдрийг хүртэл аймгийн ЗДТГ-ын 102 тоотод хүлээн авна.

Төслийн зохицуулагч Л.Мягмарцэцэг

Утас: 95054349