100 СУРАГЧ “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Өнөөдөр Улс орны ирээдүй болсон залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр Улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан, шударгаар амьдрах, үндэсний үнэт өв соёл, түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” өргөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

Андгай өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа, АЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, АЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Ёндонжамц, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Энхбат, ГБХЗХГ-ын дарга П.Оюун, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Саранчимэг нарын албаны хүмүүс оролцож 16 нас хүрч Улс эх орондоо хүчээ өгөх шинэхэн иргэдийнхээ төлөөлөлд иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ өдөр Монгол Улсын иргэний андгайг сурлага, урлаг, спортоороо манлайлагч 100 сурагч өргөн “БАТЛАМЖ” дурсгалын зүйл гардан авлаа.