СУМДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД СПОРТООР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит төрийн албан хаагчдын тэмцээний 2 дугаар шат өнөөдөр эхэллээ. Төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулан явуулдаг.

Энэ жил энэхүү тэмцээний 1 дүгээр үе шат өнгөрөгч 4 дүгээр сард аймгийн төвийн байгууллагуудын төрийн албан хаагчдын дунд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд 2 дугаар шат сумдын төрийн албан хаагчдын дунд анх удаагаа зохион байгуулагдаж өнөөдөр ийнхүү эхэллээ. Тэмцээн сагс, гар бөмбөг, шатар, олс таталт, теннис гэсэн 5 төрлөөр явагдана. Нийт оролцогчиддоо амжилт хүсье.