СУМДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТЭМЦЭЭНИЙГ СҮХБААТАР СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрлийн тэмцээн сумдын төрийн албан хаагчдын дунд 11-р сарын 23-25 ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 17 сумын 500 гаруй төрийн албан хаагчид шатар, ширээний теннис , олс таталт, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 5 төрөлд хурд хүч авхаалж самбайгаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Тэмцээнийг багийн нийлбэр дүнгээр Сүхбаатар сум тэргүүлж, Сайхан, Мандал сумд удааллаа.