СҮХБААТАР СУМЫН ИРГЭН Л.ДАВААХҮҮД 2 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Сүхбаатар сумын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооноос "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан хамтын хөгжил аяны хүрээнд 1 жилд 1 өрхийг байшинтай болгох зорилт дэвшүүлж Сүхбаатар сумын 3 дугаар багийн иргэн Л.Даваахүүг байшинтай болгохоор сайн үйлсийн аян эхлүүлснийг аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ЫН хамт олон дэмжиж энэхүү аянд нэгдээд байна. Аймгийн Засаг даргын зүгээс иргэн Л.Даваахүүд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснийг ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа гардуулан өглөө. Сайн үйлсийн аянд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаа идэвхтэй нэгдэж оролцохыг уриалж байна. Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.