НОМЫН ӨДӨРЛӨГӨӨР ШИНЭ 7 ХОНОГИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Шинэ долоо хоногийн эхний өглөөг аймгийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид "Номын өдөрлөг"-өөр эхлүүллээ. Аймгийн ЗДТГазар 7 хоног бүрийн Даваа гарагийн өглөө 8.30 цагаас “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар “Номын өдөрлөг” зохион байгуулагдав. Өдөрлөгийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын “Номын сан”-гийн номуудаас дэлгэн тавьж, картгүй ажилчдыг картжуулан, ажилтан, албан хаагчид өөрсдөдөө байгаа шинэ номоо авчирч харилцан солилцлоо. 2014 оноос хойш ажиллаж байгаа байгууллагын номын санд түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүй, улс төр, уран зохиолын ном бүтээл хадгалагдаж байна.

Тус номын санд Монгол Улсын Үндсэн хууль кирил, монгол бичгээр мөн 7 улсын хэлээр хэвлэгдэн гарснаар, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл”, “Их Британий Ерөнхий сайдаар 2 удаа сонгогдон ажилласан У.Черчиллийн “Би цус, хөдөлмөр, хөлснөөс өөр юу ч амлаж чадахгүй” зэрэг улс төрийн шилдэг илтгэлүүд, Монголын үндэсний нэвтэрхий толь, “Дэлхийн түүх”, 250-иад жилийн турш хуримтлагдсан мэдээлэл бүхий Britannica ширээний толь зэрэг танин мэдэхүйн ном, Б.Итгэлийн “Стрессгүй амьдрах нууц”, Ш.Сандберг “Өөдөө тэмүүл”, “Дональд Трамп “Амьдрал бизнесдээ томоор сэтгэ. Эрчээ бүү сулруул” зэрэг хувь хүний хөгжлийн чиглэийн ном, Монголын ард түмний оюун санааны үнэт өв болсон эртний болон орчин цагийн бүтээлийн дээжисийг багтаасан 108 боть зэрэг үнэ цэнэтэй ном бүтээл хадгалагдаж байна. Мөн албан хэрэгцээнд зориулсан хууль, тогтоомж, сэтгүүл ч бий.