ОРХОНТУУЛ СУМ “ХАДЛАН ТЭЖЭЭЛ-2018” УЛСЫН УРАЛДААНЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг урамшуулах, ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг улсын хэмжээнд зарлаж дүгнэсэн байна. Энэхүү болзолт уралдаанд манай аймгийн Орхонтуул сум хамгийн их хадлан, тэжээл бэлтгэсэн, мал эмнэлгийн арга хэмжээнд малаа бүрэн хамруулж, өвчлөл гаргаагүй, малаа эдийн засгийн эргэлтэд хамгийн сайн оруулсан, отор нүүдлийн бэлтгэлийг зөв зохистой ханган ажилласан амжилтаар Монгол Улсын 330 сумаа тэргүүллээ. 


Болзолт уралдааны тэргүүн байрын шагнал болох өргөмжлөлийг 10 сая төгрөгийн батламжийн хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогт гардуулан өглөө.