СЭТГЭЛ ДҮҮРЭН ШИНЭ ЖИЛ

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын ивээл дор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Аймгийн Засаг даргын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгэмшүүлж, урлаг спортын уралдаан тэмцээнд оролцуулахад бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллаж байгаа. Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд улс, тив дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд амжилт гаргаж нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа. Энгийн хүнээс хэд дахин их хүч тэнхээг биедээ хадгалж, өөрийгөө ялан дийлж яваа сум бүрийн төлөөлөл болсон хүмүүс шинэ жилийн баярын арга хэмжээндээ хүрэлцэн ирж дуу, бүжиг, хөгжмийн авъяасаараа гангарч нэгэн өдрийг сэтгэл дүүрэн өнгөрүүллээ.