НЭГЭН ГЭР БҮЛ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

Гэнэтийн аюул осол хүнд хэлж ирдэггүй. Ийм л нэг гэнэтийн аюулын улмаас орон гэргүй болсон Хушаат сумын 2-р багийн иргэн О.Пунцаг хуучин оны төгсгөл шинэ оны эхэн дээр өргөө цагаан гэртэй боллоо. Тэрээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг ажээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, сум орон нутгийн санал санаачлагыг үндэслэн аймгийн Засаг дарга Ш.Оргил гэрийн асуудлыг нөөц хөрөнгөөсөө шийдвэрлэж, шинэ оны босго дээр энэхүү гэр бүлд баяр нэмлээ. Буяны цагаан үйл түгэн дэлгэрэх болтугай.