МАНАЙ БАЙГУУЛЛАГААС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГИЙН ЭЗЭН ТӨРЛӨӨ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 сарын 26–ны өдрийн 165 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн нэр бүхий иргэд төрийн дээд одонгоор шагнагдсан. Эдгээр хүмүүсийн дунд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Махбуриадын Нарантуяа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан юм. Ахмад төрийн албан хаагч, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч эрхэм хатагтай танд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.