ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний ивээл дор “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээг уламжлал болгон энэ жил 26 дахь жилдээ зохион байгууллаа. Уламжлалт 26 дахь жилийн “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээний “Техник сэтгэлгээ, шинэ санаачилга” номинацын эзнээр Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р сургуулийн 11а ангийн сурагч Э.Амгалантөр, “Биеийн тамир, спорт” номинацын эзнээр Сүхбаатар сум ЕБ-ын 2-р сургуулийн 7а ангийн сурагч Б.Шинэтулга, “Сурлагын амжилт” номинацын эзнээр Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн 4а ангийн сурагч Д.Хосзул, “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага” номинацын эзнээр Орхонтуул сумын Рашаант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 10а ангийн сурагч Д.Алтаншагай, "Бүтээлч, ажилч, хичээнгүй байдал” номинацийн эзнээр

Сайхан сумын Номгон тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч П.Хувьзаяа, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс” номинацын эзнээр Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-р сургуулийн 8б ангийн сурагч Б.Мөнхномин,” Урлаг уран бүтээл” номинацын эзнээр Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн 4а ангийн сурагч Д.Хосзул, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” номинацын эзнээр Мандал сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10г ангийн сурагч Т.Энх-Отгон, “Багийн амжилт” номинацын эзнээр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн “Бид нэгэн зүгт” баг шалгарлаа.