2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ДУУ ХӨГЖМИЙН БАГШ А.ЭНХТУУЛ “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” БОЛЛОО

Өнөөдөр Сүхбаатар сумын 2 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш А.Энхтуул “Соёлын тэргүүний ажилтан”-ы цол тэмдгээ аймгийн Засаг даргаас хүлээн авлаа. А.Энхтуул нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг гээд боловсролын салбарт 22 жил ажиллаж байна. 2016 онд “Сайн хичээл” улсын уралдаанд аймгаасаа шалгарч улсад өөрийн туршлага түгээн дэлгэрүүлсэн тэрээр аймгийн хэмжээний сургагч багшаар ажилладаг.Хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэхийн тулд бүхий л цаг заваа зориулан хөгжим, бүжиг, дууны дугуйланг хичээллүүлж ажилладаг. Сүүлийн 3 жилд “Алтан цом” улсын уралдаанаас бэлтгэсэн сурагчид нь алт, мөнгөн медаль хүртсэн  амжилтыг үзүүлээд байна. А.Энхтуул багшийн хүүхдийн авъяасыг хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.