МАНАЙ АЙМГААС 7 УЛСЫН АВАРГА ТОДОРЛОО

Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа.

СЭЛЭНГЭ АЙМГААС:

1. “Улсын аварга малчин”-аар:
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Хандын Батсүх, Хүдэр сумын Тарвагатай багийн малчин Намсрайн Цогнэмэх, Ерөө сумын хоёрдугаар багийн малчин Санжийн Түмэн-Өлзий нар.

2. “Улсын аварга тариаланч хамт олон”-оор
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Түмэн бут" ХХК,Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Мо Мо Агро" ХХК

3.“Улсын аварга тариаланч”-аар
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Буянхишигийн Анхтөр, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхон хан” ХХК-ийн механикжуулагч Даваасүрэнгийн Алтанхуяг нарыг шалгарууллаа.

Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм. Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.