2019 ОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ ӨРХИЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ

Сэлэнгэ аймгийн удирдлагын баг, бүрэлдэхүүн 2018 оныхоо ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа шүүн тунгаан хэлэлцсэн “Удирдах ажилтны зөвлөгөөн”-өө амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг яам, тамгын газрын төлөөллийг оролцуулснаараа онцлог боллоо. Зөвлөгөөнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, БОАЖЯамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, ЗТХЯамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнхжаргал, БСШУСЯамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэбулаг нарын албаны хүмүүс оролцож Сэлэнгэ аймгийн удирдах ажилтнуудтай санал бодлоо солилцон, цаашид хэрхэн хамтран ажиллах боломж, анхаарах асуудлуудаа ярилцлаа. Мөн “Төрийн албан хаагчийн манлайлал ба ёс зүй” илтгэлийг МУИС-ийн багш докторант М.Нармандах тавилаа. “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай” Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа танилцуулав. Зөвлөгөөний хүрээнд 2018 оны салбарын аваргууд, тэргүүний сум, байгууллагуудыг тодруулан урамшуулж, аймгийн Засаг даргаас аймгийн ЗДТГ, Засаг даргын эрлэх асуудлын хүрээний агентлагууд, Сумдын Засаг дарга, Нийгмийн салбарын удирдах ажилтнууд, ОНӨААТҮГ-ууд, сум дундын Ойн ангиуд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2019 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж баталгаажууллаа. Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга Ш.Оргил төрийн ажил үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулахад төр захиргааны байгууллагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Төр төсвийн байгууллагын ажилтан албан хаагч бүр цаг ашиглалт, ажлын бүтээмж, харилцаа хандлагадаа онцгой анхаарахыг тодотголоо.

2019 ОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ ӨРХИЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ.
ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР ЭХ НУТГАА ХӨГЖҮҮЛЬЕ