УЛСЫН АВАРГУУД ШАГНАЛАА ХҮЛЭЭН АВЛАА

XVII жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон Гахай жилийн босгон дээр Сэлэнгэ нутгийн хөдөлмөрч бүтээлч олон дундаас “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар шалгарсан Мандал сумын иргэн Буянхишигийн АНХТѲРИЙН шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ”УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-оор шалгарсан Хушаат сумын "МО МО АГРО" ХХК, “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар шалгарсан Цагааннуур сумын Товхонхан ХХК-ийн троктарч, комбайнч Д.АЛТАНХУЯГИЙН шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өглөө. Төр түмнээрээ хөдөлмөрөө үнэлүүлсэн, үндэсний үйлдвэрлэгч та бүхэндээ халуун баяр хүргэе.