ХҮДЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ШИНЭ ӨРГӨТГӨЛТЭЙ БОЛЛОО

Өнөөдрийн билэгт сайн өдөр Хүдэр сумын ЗДТГ-ын байрны шинэхэн өргөтгөлийн албан ёсны нээлт боллоо. Шинэ байрны нээлтийн туузыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, аймгийн Засаг дарга Ш.Оргил болон сум орон нутгийн удирдлагууд хайчилж, тамгын газрын ажилтан албан хаагчид оролцлоо.

Улсын төсвийн 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэ өргөтгөл 2 давхар, доороо автомашины граштай. Сумын ЗДТГ-ын хуучин байр 40 гаруй жилийн насжилттай, орон сууцны зориулттай барилга юм. Шинэ өргөтгөл албан байгууллагын стандартын дагуу баригдаж тохилог орчныг бүрдүүлж чаджээ. Ийнхүү Хүдэрчүүд төрийн ажил үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, ард иргэд ая тухтай тохилог орчноос төрийн үйлчилгээ авах боломж нөхцөлийг бүрдүүлж чадлаа.