АЙМГИЙН “ШИЛДЭГ УЯАЧ” С.ХҮРЭЛХУЯГ

Сайхан сумын Номгон 3 дугаар багийн уяач С.Хүрэлхуяг 2018 аймгийн “Шилдэг уяач” боллоо. Өөрийн адуун сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, үндэсний өв соёл болох хурдан морь уяж, уралдуулах арга ухаанд суралцан сум, аймаг, бүсийн наадамд амжилт гаргасан хөдөлмөр зүтгэлээ ийнхүү үнэлүүллээ.