АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Г.МӨНХТӨМӨР

Орхон сумын Бэлэндалай багийн малчин Гарвуугийн МӨНХТӨМӨР мал аж ахуйн салбарт 24 жил ажиллаж явна. 1994 оноос аав ээжийгээ дагалдан мал маллаж эхэлсэн тэрээр мал маллах арга ухааныг аав ээж, ахмад малчдаасаа суралцан өнөөдөр өөрийн гэсэн арга ухаантай малчин болжээ.

Хүмүүнлэгийн үйлсэд бусдыгаа манлайлж оролцдог МУЗН-ийн сумын анхан шатны хорооны онцгой гишүүн юм. Мөн орон нутгийн төсвийн байгууллага, сургууль, цэцэрлэг, хүн эмнэлгийн хүнсний хэрэгцээнд мах сүү, цагаан идээ хандивлаж төрийн байгууллагын үйлчилгээнд тус нэмрээ хүргэсээр явна. 2018 оны жилийн эцэст 353 толгой мал тоолуулсан. Г.Мөнхтөмөр Сэлэнгэ үүлдрийн үхэр, нутгийн адуу гэсэн хоёр төрөлд бод мал өсгөн үржүүлж байгаагаараа онцлогтой. Ажлын амжилтаа үнэлүүлж 2017 онд ХХАААҮЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнагдаж байсан бол энэ удаа аймгийн АВАРГА боллоо.