АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН С.САЙНБАЯР

Баруунбүрэн сумын малчин С.Сайнбаяр мал аж ахуйн салбарт 20 жилийн хөдөлмөрөө зориулан яваа буурай юм. Сүүлийн 2 жилд 1000-800 толгой мал маллаж аймаг, орон нутгийн бодлого шийдвэрт нийцүүлэн малаа эрчимжүүлэн цөөрүүлэн хөдөлмөрлөж явна.

Орон нутгийнхаа залуу малчдыг бэлтгэх, малжуулах зорилгоор 150 мал олгожээ. 2018 оны эцэст 813 мал тоолуулж, ямааны эзлэх хувийг 40 хувь болгон барьсан байна. Өнөөдөр эрхэм буурайн 2 хүү аавынхаа малч арга ухааныг эзэмшин суралцаж удам залгасан малчид болж явна.