СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧИД

XVII жарны "Тийн Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр улс, бүс, аймгийн уралдаанд уясан морио амжилттай хурдлуулж, Монгол үндэсний өв соёл болсон морь уях, эдлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйл хэрэгт шамдан зүтгэж яваа зарим уяачдад Сэлэнгэ аймгийн “Алдарт уяач” цол олголоо.
“АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ”-аар Сүхбаатар сумын уяач Г.Бямбаа, Д.Отгонбаатар, Мандал сумын уяач Ж.Эрдэнэбат, Н.Алдар, Н.Мөнхбат, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Пүрэвдорж, Баруунбүрэн сумын уяач Б.Мөнхтөр, Хушаат сумын уяач Б.Эрдэнэхүү, Д.Алтансүх, Цагааннуур сумын уяач Ч.Ганхуяг, Сант сумын уяач Ч.Балжинням, Зүүнбүрэн сумын уяач Д.Ганзориг, Д.Болдхүү, Сайхан сумын уяач С.Хүрэлчулуун, М.Тулга, Ерөө сумын уяач Б.Одбаяр нар тодорч батламж, энгэрийн тэмдгээ гардан авлаа.