“АТРЫН НУТГИЙН АМАР МЭНД” НЭВТРҮҮЛЭГ ШИНИЙН 02-НЫ ӨДРИЙН 18:35 ЦАГТ МҮОНТВ-ЭЭР ГАРНА

Газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ түмэн энэ онд атрын анхны шанг татсаны 60 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Ойн арга хэмжээг угтаж МҮОНТВ-тэй хамтран “АТРЫН НУТГИЙН АМАР МЭНД” нэвтрүүлгийг 17 сумаа оролцуулан өргөн дэлгэр хэмжээнд зохион байгууллаа.

Нэвтрүүлэг 2019 оны 02 дугаар 06-ны өдөр буюу шинийн 2-ны 18:35 цагаас МҮОНТВ-ээр гарах тул Сэлэнгэ нутгийн зон олон та бүхэн тухлан саатаж үзэж сонирхоно уу?