ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН АЙМГИЙН КОМИСС БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ХУРАЛДЛАА

Өнөөдөр Хүн ам, орон сууцны ээлжит тооллогын аймгийн комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа. Хуралдаанд Хүн ам, орон сууцны 2020 оны улсын комиссын ээлжит тооллогын нарийн бичгийн дарга, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого, байшин орон сууцны 2019 оны тооллогын хууль эрх, зүйн үндэслэл, зорилго, мэдээлэл цуглуулалт” сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Хурлаар хүн ам, орон сууцны тооллогын аймгийн комиссын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.