АЙМГИЙН ДАРГА ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ш.Оргил  Сүхбаатар сумын Тохижилт үйлчилгээний газрын эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзан гарын бэлэг гардууллаа. Өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл Сүхбаатар хотынхоо өнгө үзэмжийг гоё сайхан байлгахын талаа сэтгэл зүтгэлээ шингээн хөдөлмөрлөж байдаг бүсгүйчүүддээ аймгийн дарга ийнхүү хүндэтгэл үзүүлэв.

Мөн энэ л хамт олон дотроос төрийн дээд шагналаар шагнагдах хүмүүс олноор төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Шагнал гэдэг хэн ямар ажлыг хэрхэн хийж байгаад нь өгдөг төрийн хишиг бас үнэлэмж юм гэдгийг аймгийн дарга тодотгов. Эрхэм бүсгүйчүүд та бүхэндээ баярын мэнд хүргэе.