Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарч байгаа Удирдлагын академийн төгсөгчид судалгаандаа идэвхтэй хамрагдана уу.

Удирдлагын академи нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчдыг мэргэшүүлж бэлтгэх, мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургах чиг үүргийнхээ дагуу төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, агуулга зохион байгуулалтыг шинэчлэх ажлыг хийж байна.

Тус ажлын хүрээнд төрийн албанд ажиллаж байгаа Удирдлагын академийн төгсөгчдөд эзэмшсэн боловсролын зэрэг, мэргэшил, судалсан хичээлээс нь хамааруулан төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтын багц цагийг дүйцүүлэн тооцох асуудлыг шийдвэрлэх зорилгоор төгсөгчдийн бүртгэлийг орон даяар зохион байгуулж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажиллаж буй Удирдлагын академийн төгсөгчид бүртгэлдээ идэвхитэй хамрагдана уу.

Жич: Бүртгэлийг онлайн хэлбэрээр http://naog.gov.mn/event/N7Joedbr5gKNdTbca  цахим хуудсаар хийнэ.