БУУДЛАГЫН СПОРТЫН МАСТЕР, БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Д.ГАНБААТАРЫН НЭРЭМЖИТ “БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН” БОЛОВ

Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийн хүрээнд буудлагын спортын мастер, бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит “Буудлагын тэмцээн” энэ жил 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 


Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдсан 9 мм-ийн ПМ бууны төрөлд Цагдаагийн газар тэргүүлж, Хилийн цэргийн 0243, 0101 дүгээр анги удааллаа. 7,62 мм-ийн АКМ бууны төрөлд Хилийн цэргийн 0243 дугаар анги тэргүүлж, Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Онцгой байдлын газар удааллаа. Нэгдсэн дүнгээр Хилийн цэргийн 0243 дугаар анги тэргүүлж, удаах байрыг Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0101 дүгээр анги эзэллээ."Мэргэн буудагч"-аар 9 мм-ийн ПМ буунд ХЦ-ийн 0243 дугаар ангийн ахлах дэслэгч Л.Мөнгөнцэцэг, АКМ буунд ХЦ-ийн 0243 дугаар ангийн ахлах ахлагч Н.Анхбаяр нар шалгарлаа.


10 дахь жилдээ зохион байгуулагдсан энэ жилийн тэмцээнд анх удаагаа сумдын төлөөлөл оролцсон нь онцлог байв. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Сэлэнгэ аймгийн аварга” шалгаруулах буудлагын тэмцээнд нийт 32 багийн тамирчид оньч мэргэнээ сорин өрсөлдсөнөөс ХЦ-ийн 0101 дүгээр ангийн баг тэргүүн байрт шалгарч, Цагдаагийн газар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК-ийн багууд удааллаа. Энэхүү төрлийн мэргэн буудагчаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны иргэн Г.Энхсайхан тодорлоо.