ТӨВИЙН БҮСИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН “УРЛАГ СПОРТЫН ИХ НААДАМ” МАНАЙ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

Төвийн бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш нарын авьяасыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой “Урлаг, спортын их наадам” арга хэмжээ манай аймгийн төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Төвийн бүсийн арга зүйн төв, Сэлэнгэ аймаг дахь МСҮТ, Шаамар сум дахь МСҮТ, Зүүнхараа ПК  хамтран зохион байгуулж байна. Урлагийн их наадамд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн МСҮТ-ийн багш нар хамрагдаж байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын орон нутгийн салбар зөвлөлийн дарга Б.Нарантуяа “Урлаг, спортын их наадам”-д оролцогч Сэлэнгэ МСҮТ-ийн захирал Д.Очирбат, Зүүнхараа ПК-ийн захирал Ц.Эрдэнэчулуун, Шаамар МСҮТ-ийн захирал Хишигжаргал, Уул уурхай, эрчим Хүчний политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулга, Дархан-Өргөө ПК-ийн захирал Батбаяр, Баянчандмань МСҮТ-ийн захирал Т.Амартүвшин, Заамар МСҮТ-ийн захирал Б.Нямдорж, Төв МСҮТ-ийн захирал Б.Жаргалмаа, Дархан МСҮТ-ийн захирал Б.Нарантуяа нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Төвийн бүсийн Арга зүйн Төвийн менежер Х.Уянгыг шагнасныг гардуулан өглөө.  

Төвийн бүсийн МСҮТ-ийн багш нар маргааш спортын уралдаан тэмцээнээр өрсөлдөнө. Тэмцээнд оролцогчиддоо амжилт хүсье.