“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ”АРГА ХЭМЖЭЭ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэлэнгэ аймаг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан “Мэргэжил сонголт” арга хэмжээг  2009 хойш тасралтгүй 10 жил зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь төгсөх ангийн хүүхдүүдийн мэргэжлээ сонгох чиг баримжаанд дэмжлэг болж, элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дундаж ахиж, үр дүнд хүрсэн уламжлалт ажил болсон юм.

Манай аймгийн ерөнхий боловсролын 33 сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 3 төвийн  12 дугаар анги төгсөгчид, эцэг эхчүүдэд зориулсан ”Мэргэжил сонголт-2019” арга хэмжээг аймгийн төв Сүхбаатар суманд амжилттай зохион байгууллаа. 33 сургуулийн удирдлага, багш нар, нийт 405  сурагч, эцэг эхчүүд хамрагдсан энэ удаагийн арга хэмжээг БСШУСЯ, харьяа байгууллагууд, дэлхийн түвшинд Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн шилдгийн шилдэг 10 их сургуулийн удирдлага, нэртэй багш нарыг урьж, нэг дороос “Мэргэжлээ сонгох”, Монголын болон дэлхийн томоохон их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжийн талаарх мэдээлэл, сургамж, зөвлөгөөг өглөө.

Манай аймагт ажилласан их дээд сургуулиудын багш нарын багийн ахлагчаар БСШУСЯ-ын Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн М.Энхээ ажиллаж

1.    БСШУСЯ-ны Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжилтэн Б.Эрдэнэбат

2.    БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн мэргэжилтэн Ч.Дэчээ

3.    УБ хот дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах референт Владимир Сергеевич Зимирёв                       

4.    Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Бурмаа, Маркетингийн ажилтан Р.Чулуунтогтох

5.    Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Сургалтын албаны дарга Д.Батдорж

6.    Монгол Улсын Их сургуулийн Оюутны элсэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Наранцогт

7.    Үндэсний батлан хамгаалах их сургуулийн  Аюулгүй байдлын сургуулийн эрдэм шинжилгээ,  сургалтын албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор Ч.Отгонбаяр, Ахисан түвшний сургалтын албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор, дэд хурандаа Д.Отгонцэцэг, Ахисан түвшний сургалтын албаны докторын хөтөлбөр, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) С.Болорцэцэг

8.    Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал Ш.Оюунтуяа

9.    Хууль сахиулах их сургуулийн Сургалтын чанарын албаны ахлах мэргэжилтэн н.Баттөр

10.  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны албаны арга зүйч Л.Төмөрсүх

11.  Монгол Улсын Боловсролын их сургуулийн Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Т.Ариунжин

12.  Соёл урлагийн их сургуулийн Оюутны хөгжил төвийн эрхлэгч н.Бат-Ууган

13.  Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Сургалтын албаны мэргэжилтэн О.Одсүрэн нарын эрдэмтэн багш нар мэдээлэл өглөө.

Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ш.Оргил, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, С.Оюундарь нар оролцож төгсөгчиддөө үгээ хэлж, амжилт хүслээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 10 дахь жилдээ төгсөх ангийн сурагчдад хэрэгцээт мэдээллийг багцалсан багц номыг гардуулан өглөө.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд боловсролын салбарын нэгэн “брэнд” ажил болгон тасралтгүй амжилттай зохион байгуулж байгаа гол хүн болох аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюуныг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гадаад орон туршлага судлуулах урилгаар шагналаа.

Ийнхүү “Мэргэжил сонголт-2019” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж төгсөгчид олон шинэ мэдээллийг мэдлэг болгон авлаа. Нийт төгсөгчиддөө амжилт хүсье.