УДИРДАХ АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, төсөвт байгууллагуудын удирдлагууд оролцож, харилцан мэдээлэл сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодотгон ярилцдаг “Удирдах ажилтны мэдээллийг цаг” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн мэдээллийн цагаар Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Орон нутгийн өмчийн газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Эрүүл мэндийн газар, Сүхбаатар сумын ЗДТГ тус бүр мэдээлэл хийлээ. 
Энэ үеэр цаг агаарын хувьд хур тунадас багатай жил болж байгаа ч Монгол улсынхаа хүнсний хэрэгцээт үр тарианы талаас илүү хувийг үйлдвэрлэгч тариалангийн аймаг учир атар газар эзэмшсэний түүхт ойдоо өндөр ургац хураан авч бэлэг барих хэрэгтэй байгааг аймгийн дарга онцоллоо. 
Аймгийн даргаас хаврын тариалалт, аймгийн төвийн хог хаягдал,байгууллага бүр гаднах орчныхоо тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэвэр цэмцгэр байлгахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.