АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Аймгийн Засаг дарга Ш.Оргил Арабын нэгдсэн Эмират улсад зохиогдох өсвөр үе, насанд хүрэгчдийн Жюү Жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ нутгаа төлөөлөн оролцох баг тамирчдаа хүлээн авч уулзлаа. Дэлхийн 120 орны 12000 орчим тамирчид оролцох тус тэмцээнд Монгол улсаас 70 гаруй тамирчид орох бөгөөд үүний 38 нь өсвөрийн тамирчид байна. Эдгээр 38 өсвөрийн тамирчны 13 нь Сэлэнгэ аймгийн хүүхдүүд байна. Аймгийн Засаг дарга баг тамирчиддаа амжилт хүсээд дэлхийн аваргаас медаль хүртсэн хүүхэд нэг бүрийг урамшуулна гэлээ. Аймгийн удирдлагын баг өсвөрийн баг тамирчид, дасгалжуулагчдыг бүх талаар дэмжин ажиллаж байгаа юм.
Манай аймаг 8 удаагийн олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулаад байгаа спортыг дэмжигч аймаг юм. Мөн манай аймгийн баг тамирчид 2018 онд 274 медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Дэлхийн аваргад оролцож байгаа өсвөрийн баг тамирчиддаа амжилт хүсье.