“АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН” 05 ДУГААР САРЫН 02-05-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Төрийн албан хаагчдын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс уламжлал болгон зохион байгуулдаг “Аймгийн төрийн албан хаагчдын нөхөрсөг тэмцээн” аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, албад, Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа цэргийн анги, банк, төмөр замын байгууллагуудыг оролцуулан 05 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээн:
1.Волейбол
2.Сагсан бөмбөг
3.Олс таталт
4.Ажлын байрны дасгал
5.Усан спорт /буухай/
6.Дартс
7.Ширээний теннис
8.Шатар гэсэн төрлүүдээр явагдана. 
Холбоо барих утас:99039016