ӨСВӨРИЙН ТАМИРЧДАА УРАМШУУЛЖ АЛДАРШУУЛЛАА
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эх орон, төрөлх нутгийнхаа нэрийг дэлхийн тавцнаа цуурайтуулан мандуулсан авъяаслаг хүүхэд багачууддаа хүндэтгэл үзүүлж мөнгөн урамшуулал олгон алдаршууллаа.
Жижиуцү бөхийн Дэлхийн аваргын алтан медальт Сүхбаатар сумын 2-р сургуулийн сурагч Б.Шинэтулга, Жижиуцү бөхийн Дэлхийн аваргын алтан медальт “Шинэ Бадрах” дэвжээ Спорт сургуулийн сурагч Г.Батцэцэг нар 3 сая, Жижиуцү бөхийн Дэлхийн аваргын мөнгөн медальт Спорт сургуулийн сурагч С.Шинэхүү 2 сая, Жижиуцү бөхийн Дэлхийн аваргын хүрэл медальт “Шинэ Бадрах” дэвжээ Спорт сургуулийн сурагч Г.Мөнхтуяа 1 сая төгрөгийн эзэд боллоо.
Мөн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн баг тамирчдыг мөнгөн шагналаар урамшууллаа. Сэлэнгэ аймаг бол спортыг дэмжигч аймаг. Улс, тив, дэлхийн тавцнаа амжилт гаргаж байгаа өсвөрийн тамирчдаа спортын бүх төрөлд дэмжиж Сэлэнгэ нутгийнхаа нэрийг гаргасан олон арван тамирчдыг бэлтгэн гаргах болно гэдгээ аймгийн Засаг дарга онцлон тэмдэглэлээ.
Хөлс, хүчээр олж авсан хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутгийнхаа удирдлагуудаар үнэлүүлсэн ирээдүйн олимп, дэлхийн аварга тамирчиддаа улам их амжилтыг хүсэн ерөөе.