"АТРЫН НУТГИЙН ХУРД -2019" СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУРДАН МОРИНЫ ХАВРЫН БҮСИЙН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн хурдан морины хаврын бүсийн "АТРЫН НУТГИЙН ХУРД -2019" уралдаан өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж эхэллээ. Энэхүү уралдааныг Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд, атрын 60 жилийн түүхэн хугацаанд хөдөлмөр зүтгэлээ зориулж ажилласан ахмад атарчид, тариаланчид, хадланчдын төлөөлөл, уяачид оролцлоо.

"АТРЫН НУТГИЙН ХУРД -2019" уралдаанд хурдан хүлгээ уяж сойн хурдлуулж байгаа уяачид, морь сонирхогчдод МУГЖ морины хэмээх Г.Батбаяр, СТА дуучин Хосбаяр нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Өнөөдөр даага, шүдлэн, хязаалан, эрлийз бага, дунд насны морьдын уралдаан Бор гүвээнд болж байна. Маргааш Их нас, Соёолон, Эрлийз дээд насны морьдын уралдаан явагдана.