5 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР ТАРИАЛАЛТ 35 ХУВЬТАЙ ЯВНА

Сэлэнгэ аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуйн нэгж, 150 иргэн, 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшин үйлдвэрлэл явуулдаг. Эдгээр үйлдвэрлэгчид маань энэ онд үр тариа 145843 га, улаанбуудай 139559 га, тэжээл 11911 га, тосны ургамал 7443 га, төмс 2986 га, хүнсний ногоо 2837 га талбайд тариалах төлөвлөгөөтэй байгаа.

Аймгийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар үр тариа 50946 га, үүнээс улаанбуудай 48631 га, арвай 641 га, овьёос 1674 га, тэжээлийн ургамал 2274 га, тосны ургамал 3086 га, төмс 726 га, хүнсний ногоо 625 га талбайд тариалжээ. Энэ нь нийт тариалалтын тухайд үр тариа 35.0 хувь, улаанбуудай 34.8 хувь, тосны ургамал 41.4 хувь, тэжээлийн ургамал 19.1 хувь, төмс 24.3 хувь, хүнсний ногоо 22.0 хувийг тариалаад байна.

Мөн тус аймгийн хувьд энэ хаврын тариалалтад ажиллах дугуйт трактор 765, анжис 143, үр тарианы механик үрлүүр 654, үр тарианы хийн үрлүүр 39, төмс, хүнсний ногооны үрлүүр 85, сийрүүлэгч 341, хор цацах машин 173, бордоо бууц цацагч 21 ажиллаж байгаа нь нийт техникийн 88.9 хувийг эзэлж байна.