ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

ХНХЯам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НДЕГ, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг 2019 оны 05 дугаарсарын 20-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулганд Сэлэнгэ аймгаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Т.Мөнхжаргал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Туул, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Мөнхдаваа, Д.Машбат, “Сэлэнгэ Энерго” ОНӨАТУҮГазрын ХАБЭА-н инженер У.Цэцэгээ, Ш.Хишигсүрэн нарын хүмүүс оролцлоо.

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-д аймаг орон нутгаа төлөөлөн Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагаа”-ны талаар илтгэл мэдээлэл танилцуулж Сэлэнгэ аймгийн туршлагыг хуваалцлаа.

Энэхүү чуулганд оролцогчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл мэдээллүүдийг сонсож, санал бодлоо хуваалцан, харилцан туршлага судаллаа.