“ЗӨВ ТУСГАЛ” АЯНД СҮХБААТАРЧУУД НЭГДЛЭЭ

Монгол Улсын хэмжээнд “Зөв тусгал” аян амжилттай явагдаж байна. Энэ аяны хүрээнд олон төрөлт арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь эцэг эх, багш, мэргэжлийн байгууллагын лектор багш нарын лекц таниулга юм.“Зөв тусгал” аяны гол зорилго эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэсэн бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж харилцан ойлгох нь аливаа, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чухал болохыг таниулахад оршиж байна.

Энэхүү аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, аймгийн Хүүхдийн эрх хууль зүйн хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран сум бүрт өртөөчилсөн сургалтыг зохион байгуулж байгаа юм.

2019 оны 05-р сарын 26-ны өдөр Сүхбаатар суманд ээлжит сургалт зохион байгуулагдаж сургууль, цэцэрлэгийн багш, эцэг эхийн төлөөлөл хамрагдлаа. Тус арга хэмжээнд “Хүүхдийн эрх хамгаалал” төвийн захирал Д.Ундраа, “Харилцааны гайхамшиг” ТББ-ын тэргүүн, харилцааны доктор Н.Алтанцоож нар лекц тавьж хүүхдийн хөгжил, хамгаалал дахь эцэг эхийн оролцоог тодотгов.

Та хүүхдийнхээ хамгийн эхний, хамгийн ойрын тусгал учир зөв бүхнээр тэдэндээ үлгэр болж сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлцгээе.