АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ГАРЫН БЭЛГИЙГ ГАРДУУЛЛАА

Эх үрсийн баярын өдөр буюу 6 дугаар сарын 1-нд Монгол Улсын иргэн болж мэндэлсэн энхрий бяцхан үрсдээ аймгийн Засаг дарга Ш.Оргил гарын бэлэг илгээснийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа гардуулан өглөө. Эх үрсдээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.