АЙМГИЙН БАЯР НААДАМ ДОЛООДУГААР САРЫН 4,5-НД БОЛНО

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2019.06.12/ болж аймгуудын баяр наадмын хуваарийг тогтоолоо.

Ингэхдээ аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан үзсэн байна.

Сэлэнгэ аймгийн баяр наадам долоодугаар сарын 4,5-нд болно.

Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долоодугаар сарын 27, 28-нд
Өмнөговь аймгийнх долоодугаар сарын 6, 7-нд,
Дундговь, Өвөрхангай аймгийнх долоодугаар сарын 8, 9-нд,
Төв аймгийнх долдугаар сарын 8-10
Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долоодугаар сарын 9-10, Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд болно.

Мөн энэ хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталлаа. Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.