БАЯР НААДМЫН ТАЛБАЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВШӨӨРЛИЙГ 06 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ОЛГОНО

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ой баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд болно. 
Иймд талбайн худалдаа, үйлчилгээ хийх зөвшөөрлийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгох тул худалдаа үйлчилгээ эрхлэгчид аймгийн Засаг даргын Тамгын газрын 111 тоот өрөөнд ирж бүртгүүлэн зөвшөөрөл авна уу.
Бүрдүүлэх материал:
1.Иргэний үнэмлэхний хуулбар
2.Тогооч, худалдагчийн мэргэжлийн үнэмлэх /Эх хувь болон канондах/
3.Үйлчилгээний ажилчид нь эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсаныг нотлох эрүүл мэндийн дэвтэр
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР