ОРХОН СУМЫН ИРГЭД АЙМАГ, СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Энэ цаг мөчид аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд сумдад батлагдсан хуваарийн дагуу ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгүүд нь Засгийн газар, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн болоод үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, архивын улсын үзлэгт хэрхэн бэлтгэж байгааг үзэх, ард иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсон асуудлыг шийдвэрлэж ажиллах үндсэн зорилготой. 


06 дугаар сарын 18-ны өдөр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан ажлын хэсэг Орхон суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, СХЗХ-ийн дарга Д.Ган-Отгон, БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс болон аймгийн ЗДТГ-ын зарим мэргэжилтнүүд орж ажиллаж байна. 
Ажлын хэсгийн ахлагч Ө.Сувдаа сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, ЗДТГ зэрэг төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. 


Мөн энэ хүрээнд сумын иргэдээс аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаа, сумын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагааг хэрхэн үнэлж байгаа судалгааг, санал бодол, шүүмжийн хамт авч, иргэдийн уулзалт дээр нэгтгэн танилцууллаа.

Орхон сумын иргэд Засгийн газар болоод аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа судалгаагаар илэрхийлжээ. Иргэдээс ирсэн саналын дийлэнх нь ажлын байрыг нэмэгдүүлэх байсан бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зарим төрийн байгууллагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, залуу боловсон хүчин ирж ажиллах бололцоо нөхцлийг бүрдүүлэх зэрэг саналыг илэрхийлсэн байв. 


Ажлын хэсгээс төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан эсэхийг, цаашид анхаарч ажиллах асуудлыг төрийн албан хаагчиддаа нэг бүрчлэн танилцуулж зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.