ОРХОН СУМЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМЫН АЖИЛ 80 ХУВЬТАЙ ЯВНА

Суманд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тус сумын хамгийн гол хөрөнгө оруулалт болох инженерийн шугамын ажлын явц 80 орчим хувьтай байна. Орхон сумын хувьд түүхт 60 жилийн ойгоо 07 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд тэмдэглэхээр товлоод байгаа. Тиймээс сумын хэмжээнд өнгө төрхөө сайжруулах, орчин тойрноо тохижуулах ажил ид явагдаж байна.